Сумдын Засаг дарга нартай гэрээ байгууллаа



"Буян үйлдэгч”
хэмээх Усан бар жилийн сар шинийн босгон дээр /2022.01.28/ аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас сумдын Засаг дарга нарыг хүлээн авч уулзан өнгөрсөн оны ажлаа дүгнэж 2022 онд хийж хэрэгжүүлэх ажил, анхаарах асуудлын талаар үүрэг чиглэл өгч ажиллав.



Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав:Дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын халдвартай тэмцэх, эмчилж эдгэрүүлэх, сэргийлэхэд багагүй хугацаа, хөрөнгө хүч зарцуулсан ч цаашид биднээс дахин  сэрэмж шаардсаар байна. Тиймээс:

-Иргэдийг халдвараас хамгаалах, эрүүл мэндийг нь сахин хамгаалах зөвлөмжийг тогтмол  урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад хамруулах ажилд анхаарах нь чухал. Мөн

-Хорио цээр, урьдчилан сэргийлэх ажлыг чанартай зохион байгуулж малын гоц халдварт шүлхий өвчний голомт тархалтыг хумих,

-Малчид, орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран аймаг, сумын махны нөөц бүрдүүлэх, 

-Малчидтайгаа ажлаа уялдуулж малын тоо, толгойг бэлчээр, нутаг, усны даацад тохирсон бодлого гарган хэрэгжүүлэх, болзошгүй эрсдэлээс сэргийлэх үүднээс бүх малыг ээмэгжүүлэх,

-Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанар, үр өгөөжийг сайжруулах, худалдан авах ажиллагааг илт тод, нээлттэй зохион байгуулахад онцгой анхаарах шаардлагатай байгааг хэлж сумдын дарга нарын санал бодлыг сонсов. 




Энэ үеэр “ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАРИМ ЧИГ ҮҮРГИЙГ ОРОН НУТАГТ ТӨЛӨӨЛӨН ХЭРЭГЖҮҮЛЭХ ГЭРЭЭ”, “ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г тус тус үзэглэж ажилд нь амжилт хүслээ.



Газар нутгийн хэмжээ, хүн амын тооноос хамааран сум бүр харилцан адилгүй тооны мод тарих ба газарзүйн байршил, байгаль цаг агаарын онцлогтоо тохируулан дасан зохицож бүрэн ургах боломжтой 40000-150000 ширхэг модыг  жил бүр тарихаар төлөвлөжээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ