Ховд аймгийн ЗДТГ болон Боловсрол шинжлэх ухааны газар Глобаль удирдагч их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Тус гэрээ нь “Багшийн хөгжлийг дэмжих Үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Ховд аймгийн Боловсрол, эрүүл мэндийн салбар болон төрийн албан хаагчдад зориулсан ажлын байрандаа суралцаж, хөгжих боломжийг бий болгох зорилготой юм.
Глобаль удирдагч их сургууль нь 2019 оноос Багшийн хөгжлийuг дэмжих чиглэлээр орон нутгийн төрийн албан хаагчид болон боловсролын салбарынханд хөрөнгө оруулалт хийсээр ирсэн байна. Энэ жилийн хувьд энэхүү хөтөлбөрийг Ховд аймагт 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр гэрээ байгуулан хамтын ажиллагааны талаар санал хүсэлтээ солилцлоо.
Дээрх хөтөлбөр хэрэгжсэнээр Боловсролын салбар болон төрийн албан хаагчдыг ахисан түвшний сургалтад хөнгөлөлттэй үнээр суралцуулах, багшийн хөгжлийг дэмжих чадавхжуулах, бакалавр, магистр, докторын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх, Кембриджийн хөтөлбөрийг нутагшуулах, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх зэрэг ажлууд зохион байгуулагдах юм.