Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" хуралдлаа



Аймгийн Онцгой комиссын дэргэдэх "Шуурхай штаб" өнөөдөр /2022.01.17/ цаг үеийн асуудлаар хуралдлаа. Энэ үеэр БОЭТ, Эрүүл мэндийн газар болон Онцгой байдлын газар, Боловсролын газраас Коронавирусний нөхцөл байдлын талаарх цаг үеийн мэдээллийг танилцуулав. "Шуурхай штаб"-ын гишүүд нөхцөл байдлын талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.
-  Коронавируст халдвар цар тахлын өвчлөл нэмэгдэж, тусгаарлах эмнэлгийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан зайлшгүй хэвтэн эмчлүүлэх иргэдэд эмчийн магадалгаа, дүгнэлтийг үндэслэн  эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 
- НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ “Биеийн тамирын спортны ордон”-д ажлын өдрүүдэд 09.00 – 13 цагийн хооронд зохион байгуулах
-  “Нэг цэгийн үйлчилгээний төв”-д Зөвхөн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд очиж үзүүлэх бусад тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримталж гэртээ байх
- Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд “Өрхийн эмнэлэг”-дээр очихгүй байх
- Иргэдийг вакцины III, IV дүгээр тунд идэвхтэй хамруулах зэрэг шийдвэр гаргаж, хэрэгжилтэт хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүдэд үүрэг болголоо.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ