“Шинэ Ховд”, “Ховд Агро Парк” төслийг нээлттэй сонгон шалгаруулна



Баруун аймгуудын нийгэм, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлж импортыг бууруулж экспортыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, шинэ, дэвшилтэд технологид суурилсан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг цогцлоон бий болгохыг зорьж байна. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ч энэ асуудал туссан байдаг. Тийм учраас “ШИНЭ ХОВД” үйлдвэрлэл технологийн парк, “ХОВД АГРО ПАРК”-ийг байгуулсан.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар /19,2 тэрбум төгрөг/ дэд бүтцийг нь бүрэн шийдвэрлэх ба энэ онд 9,7 тэрбум төгрөгийг нь зарцуулах юм.

“ШИНЭ ХОВД” үйлдвэрлэл технологийн парк, “ХОВД АГРО ПАРК”-ийн хүрээнд 50 гаруй төслийг нээлттэй сонгон шалгаруулахаар өнөөдөр /2022.01.06/ иргэд, олон нийтэд зарлалаа. Сонгон шалгаруулалтыг гурван үе шаттай зохион байгуулна. Иргэн, аж ахуйн нэгж, пүүс компаниуд заасан хугацаанд буюу 2022.03.01-ээс өмнө тавьсан шаардлагын дагуу төслөө ирүүлж оролцох нь чухал юм.



Төсөл нь шалгарсан иргэн, аж ахуйн нэгжүүд зарим нэг татвар, газрын төлбөрөөс чөлөөлөгдөнө. Мөн шаардлагатай зөвшөөрөл авахад нь дэмжлэг үзүүлж хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломжийг  судалж байгаа юм байна.

“ШИНЭ ХОВД” үйлдвэрлэл технологийн парк, “ХОВД АГРО ПАРК”-ийг байгуулах, төслийг үр үнтэй хэрэгжүүлэхэд голлох үүрэгтэй ажиллах “Шинэ Ховд” баруун бүсийн хөгжлийн корпорац, аймгийн ХХААГазар “САНАМЖ БИЧИГ”-т гарын үсэг зурлаа.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ