Ховд аймгийн "Оны онцлох хүүхэд"-ийг шалгаруулж, алдаршууллаа

 
 
Жил бүр Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Гэр бүл хүүхэд залуучуудын газраас "ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД” шалгаруулах үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 
Хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох эрхийг хангах хүрээнд мэдлэг, авьяас чадвар , хичээл зүтгэлээрээ сурлага, спорт, урлаг болон бусад төрлөөр амжилт гаргаж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 9 хүүхэд "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарлаа. 



"Оны онцлох хүүхэд"-ээр шалгарсан 9 номинаци: 
 1. "Сурлагын амжилт" төрөлд “Прогресс” сургуулийн 12а ангийн сурагч Оргилын Хувьзаяа 
2. "Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачилга, бүтээлч байдал" төрөлд "Хөгжил" политехник коллежийн сурагч Ганболдын Пүрэвдаваа
3. "Урлаг уран бүтээл" төрөлд “Прогресс” сургуулийн 12б ангийн сурагч Азжаргалын Батмэнд
4. "Биеийн тамир, спорт" төрөлд Ховд аймгийн “Прогресс” сургуулийн 12а ангийн сурагч Батмөнхийн Тэмүүлэн 
5. "Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага" төрөлд Аймгийн Хүүхдийн нэгдсэн зөвлөлийн хамт олон 
6. "Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс" төрөлд Жаргалант сумын 12 жилийн 2 дугаар сургуулийн 4б ангийн сурагч Х.Арманбек 
7. "Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" төрөлд Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн 12б ангийн сурагч Гэрэлцогийн Алтан-эрдэнэ, 
8. "Эх орны түүх, соёл, өв уламжлал" төрөлд “Прогресс” сургуулийн 12б ангийн сурагч Хашбатын Өнөгэрэл 
9. "Багийн амжилт" төрөлд Ховд аймгийн “Прогресс” сургуулийн “Ятгын эгшиг” хамтлаг



Шагналыг аймгийн Засаг дарга, аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Б.Дүгэржав гардуулан өгч баяр хүргэж, хүүхдийн эрхийг хангах, сурч хөгжих боломжийг илүүтэйгээр дэмжин ажиллаж, тэдний санал хүсэлтийг үргэлж хүлээн авч сонсохоо илэрхийллээ. 
















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ