Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж мянга мянган хүнд амьдрал, гэр бүлд нь аз жаргал бэлэглэж яваа олон сайхан эмч нар бий.
Тэдний нэг, Ховдын ард түмэндээ "ХҮҮХДИЙН" хэмээн хүндлэгдсэн Д.Бямбаа, "МЭДРЭЛИЙН" хэмээн хүндлэгдсэн Л.Эрдэнэцэцэг нар өнөөдөр /2021.12.24/ "МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ" цол хүртлээ.
Мөн Улаанбаатар хотод нүдний эмчээр ажиллаж байгаа Цэцэг сумын харьяат М.Алтанхүү
"АРДЫН ЭМЧ" цол, Ховд аймгийн Дуут сумын харьяат, Жинст эмнэлгийн захирал С.Норжмаа
"МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЭМЧ" цол хүртжээ.