“Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлгийг олголоо



Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 61 дүгээр тогтоолоор “Чадварлаг, багш, оюутан, сурагч” дэд хөтөлбөрийг батлан, хэрэгжүүлж эхлээд байна. Энэхүү дэд хөтөлбөрийн хэрэгжилттэй уялдуулан аймгийн Засаг даргын нэрэмжит  “Чадварлаг мэргэжилтэн-Шинэ Ховдын ирээдүй” тэтгэлгийг /2021.12.18/ эрэлттэй мэргэжлээр, амжилттай суралцаж байгаа 9 оюутанд гардуулан өглөө.  

Тухайлбал хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх, орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх, оюутан сурагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор АШУҮИС, ШУТИС, Ховд Их сургуулийн нийт 9 оюутныг энэхүү тэтгэлэгт хамруулсан байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ