Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын 3-р тун буюу сэргээх тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшингээр ахлуулсан ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ аймаг орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн салбар байгууллагуудын дарга нар, эмч мэргэжилтнүүдтэй уулзаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх нэмэлт 3-р тунгийн хамрагдалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө. Тэрбээр “Энэ оны 9 дүгээр сарын 21-ний өдөр ДЭМБ-аас коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг Пфайзер-БиоНТех үйлдвэрийн “Комирнэти” вакцины хэрэглэх хугацааг 3 сараар уртасган хэрэглэх зөвлөмжийг шинэчилэн баталсан. Иймээс тус вакциныг шошго дээрх хугацаанаас хойш 3 сарын хугацаагаар сунгаж хэрэглэх боломжтой"-г онцоллоо. Аймгийн хэмжээнд дархлаажуулалтын ажлыг хариуцаж байгаа байнгын болон явуулын 20 гаруй цэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нэмэлт 3-р тунгийн дархлаажуулалтын ажил 34.4%-тай байна. Улсын Онцгой комиссын дарга, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшингээр ахлуулсан ажлын хэсэг баруун бүсийн 3 аймагт ажиллана. Үүний нэг нь Ховд аймаг юм. ВИДЕО: Огноо: 11/30/2021 Төрөл: Эрүүл мэнд Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 892 Мэдээ таалагдсан: