Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооноос аймгийн ЭМГ, ЗДТГ-тай хамтран Ховд аймгийн 17 сумын засаг дарга, СЭМТ-ийн эмч мэргэжилтнүүдэд “
Сүрьеэгүй ирээдүйн төлөө хамтдаа” сэдэвт 2 өдрийн сургалтыг зохион байгуулж байна.
Сургалтаар Дэлхийн болон Монгол улсын сүрьеэгийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, МУ-д хийгдсэн зарим судалгааны үр дүн, Сүрьеэ өвчний тусламж үйлчилгээ, Үзлэг шинжилгээнд хэрхэн хамруулах, Эрт илрүүлэх арга зүй гэсэн багц сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Ховд аймгийн хэмжээнд 2016 оноос хойш сүүлийн 5 жилд сүрьеэ өвчнөөр 233 хүн өвчилсөн байна. Үүнээс уушгины сүрьеэ өвчнөөр 122, уушгины бус сүрьеэгээр 111 хүн өвчилжээ. Энэ нь өмнөх 5 жилтэй /2010-2015 /харьцуулахад уушгины 2,4, уушгины бус нь 3,3 хувиар нэмэгдсэн байна. Насны хувьд 50-аас дээш насны иргэд түлхүү өвдөх хандлагатай байгаа талаар Эрүүл мэндийн газрын дарга н.Мягмарсүрэн мэдээлэв. Цаашид сумын удирдлагууд болон эрүүл мэндийн төв хамтран
“Сүрьеэгүй сум” болохын төлөө өөрсдийн төлөвлөгөөндөө тусгаж, хэрэгжилтэд хяналт тавин ажиллахыг холбогдох мэргэжилтнүүд уриаллаа.
ВИДЕО: