ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 72 хүн эдгэрч, халдварын тохиолдол 62-оор нэмэгдлээ



2021 оны 10 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 10 дугаар сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 135 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 38 эерэг, 96 сорьцод PCR шинжилгээ хийхэд 24 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 62-оор нэмэгдэж нийт 18039 боллоо. 

Тодруулбал, Булган сумаас 11, Буянт сумаас 3, Дарви сумаас 1, Дуут сумаас 1,  Зэрэг сумаас 6, Мөст сумаас 1, Үенч сумаас 2, Чандмань сумаас 3, Ховд сумаас 1 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас  33 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.10.24/ байдлаар нийт 311 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 132 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 2 нь “Ач заяа” эмнэлэгт, 177 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 34 нь 0-18 насны хүүхэд, 26 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд-1, хүнд-14, хүндэвтэр-95, хөнгөн 201 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 459, сумдад 427 нийт /886/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 72 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 17033 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 23 хэвээр байна.   

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ