Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Ховд аймагт ажиллаж байна



Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Жалгас Адилбаев, ажлын хэсгийн хамтаар Ховд аймагт ажиллаж байна.
Өнөөдөр /2021.10.23/ Элчин сайд Жалгас Адилбаевыг аймгийн Засаг дарга Б. Дүгэржав, албаны төлөөлөл хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Ховд аймгийн нийгэм эдийн засгийн байдал, хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийг танилцуулж, санал бодлоо солилцлоо.

Элчин сайдын зүгээс “Ховд аймгийн Нисэх онгоцны буудал олон улсын нислэг хийж байсан туршлагатай гэж сонссон. Иймээс ковид цар тахал намжихаар Ховдоос-Казахстан, Казахстанаас-Ховдын чиглэлд нислэгтэй болбол 2 талын хамтын үйл ажиллагаа илүү сайжрах боломжтой” гэлээ.


Харин аймгийн Засаг дарга “Энэхүү саналыг дэмжиж байна. 2 талын нислэг хийх боломж бүрдвэл Ховд аймгаас Казахстанд суралцдаг оюутнууд тэдний ар гэрийнхэнд 2 улсын хооронд зорчиход илүү хялбар болж мөн аялал жуулчлал илүү хөгжих, үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээ экспортлох замаар эдийн засгаа өсгөх боломж бүрдэнэ гэж үзэж байна” гэлээ.



Мөн өнөөдөр /2021.10.23/ Элчин сайд Жалгас Адилбаев “Хан Жаргалант” ХХК, аймгийн бизнес Инкубатор төвөөр орж үйл ажиллагаатай нь танилцав.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ