2021 оны 09 дүгээр сарын 28-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 367 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 131 эерэг, 88 сорьцод PCR шинжилгээ хийхэд 10 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 141-ээр нэмэгдэж нийт 15238 боллоо.
Тодруулбал, Булган сумаас 46, Буянт сумаас 5, Дарви сумаас 8, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 11, Манхан сумаас 5, Мөст сумаас 1, Мянгад сумаас 10, Үенч сумаас 4, Чандмань сумаас 1, Ховд сумаас 1, Цэцэг сумаас 4, Эрдэнэбүрэн сумаас 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 34 иргэнээс халдвар илэрсэн байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.29/ байдлаар нийт 523 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 268 нь БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 44 нь “Ач заяа” эмнэлэгт, 211 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 44 нь 0-18 насны хүүхэд, 36 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 3, хүнд-33, хүндэвтэр-177, хөнгөн 311 хүн байна.
Тэгвэл Жаргалант суманд 772, сумдад 704 нийт /1476/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 152 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 13154 нь эдгэрсэн байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.
Сүүлийн 24 цагт нийт 55 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 2 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56020 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52298 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 43 хүн хамрагдаж нийт 4851 болов.
Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"