1-5 дугаар ангийн хичээлийг танхимаар зохион байгуулахаар болов



Өнөөдөр /2021.09.27/ аймгийн Онцгой комиссын гишүүд 85 хувийн ирцтэй хуралдлаа. Хурлаар "Шуурхай штаб"-ын хурлаар ярилцаж, танилцуулсан цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцэж гишүүдийн саналыг үндэслэн холбогдох шийдвэрийг гаргалаа.


 
Тухайлбал, 9 дүгээр сарын 1-нээс 27-ны өдөр хүртэлх хугацаанд Коронавиусний халдвар, өвчлөлийн тоо харьцангуй буурсан үзүүлэлттэй байгаа. Тиймээс

-Ирэх 7 хоногийн Даваа гараг /10.04/-аас эхлэн 1-5 дугаар ангийн сурагчдын хичээлийг танхимаар зохион байгуулахаар боллоо. Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, ЭМЯ, БШУЯ-аас гаргасан журмыг мөрдөн хичээллүүлэхээр болов.

-СӨБ-ын байгууллага буюу цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг түр хойшлууллаа.

-"Нэг цэгийн үйлчилгээн"-нд томилогдон ажилласан зарим эмч, ажилчдын цалин, илүү цагийн хөлс зэргийг олгох, 2021 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлагыг журмын дагуу зохион байгуулах зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргалаа.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ