Соёл урлагийн салбарынхан ирэх оны гуравдугаар сарын нэгэн гэхэд “Хос бичигтэн” болно



Иргэдийн Монгол хэл бичгийн түвшинг жигд дээшлүүлэх, төрийн албан хаагчид үндэсний бичгээ хэрхэн хэрэглэж сурах нөхцөл бололцоог тэгш хүртээж, өв уламжлал, түүх соёлоо хайрлан хамгаалж хөгжүүлэх зорилгоор Соёлын яамнаас “Хос бичигтэн яам” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан өнөөдөр /2021.09.27/ Соёл урлагийн байгууллагууд, аймгийн ЗДТГ, Монгол хэлний зөвлөл хамтран “Хос бичигтэн соёл урлагийн салбар” арга хэмжээ зохион байгуулав.



Соёлын хэлтсийн дарга М.Пүрэвхүү: “Монгол бичиг бол Монголын ард түмний өв соёл юм. Соёлын салбарынхан үүнийг хадгалах, хамгаалах, өвлүүлэх ёстой. Тиймээс Монгол хэл бичгээ сурах үйл ажиллагааг төрийн албан хаагчид болон ард иргэдийн дунд идэвхжүүлэх, уриалах үүднээс энэхүү аяныг эхлүүлж байна. Ховд аймгийн Соёлын салбарт ажиллаж буй бүх хүмүүс 2022 оны гуравдугаар сарын нэгэн гэхэд Монгол бичгээр бичиж, уншиж, үзэл бодлоо илэрхийлж сурна гэсэн зорилго тавьж байна” гэлээ.



“Хос бичигтэн соёл урлагийн салбар” арга хэмжээнд аймаг, орон нутгийн удирдлагууд оролцов. Энэ үеэр өв уламжлал, түүх соёлоо түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хөтөлбөр, орон нутгийн бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийж аяныг эхлүүлж буй салбарын хамт олонд амжилт хүслээ. 



Ховд аймгийн Соёл урлагийн салбарын 19 байгууллагад 200 гаруй хүн ажиллаж байна.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ