ХОВД АЙМАГ:Коронавируст халдвар авсан 175 хүн эдгэрч, шинээр 81 тохиолдол батлагджээ



2021 оны 09 дүгээр сарын 25-ны 08:00 цагаас 09 дүгээр сарын 26-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 237 сорьцод түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд 67 эерэг, 48 сорьцод PCR шинжилгээ хийхэд 14 эерэг гарчээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 81-ээр нэмэгдэж нийт 14824 боллоо. 

Тодруулбал, Алтай сумаас 3, Булган сумаас 19, Буянт сумаас 1, Дарви сумаас 1, Дуут сумаас 3, Дөргөн сумаас 1, Зэрэг сумаас 3, Мөст сумаас 1, Мянгад сумаас 2, Үенч сумаас 4, Чандмань сумаас 1, Цэцэг сумаас 5 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант сумаас 37 иргэнээс халдвар илэрсэн байна. 

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр өнөөдрийн /2021.09.26/ байдлаар нийт 513 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 277 нь  БОЭТ-ийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т, 41 нь “Ач заяа” эмнэлэгт, 195 нь сумдын "Эрүүл мэндийн төв"-д хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 41 нь 0-18 насны хүүхэд, 43 нь жирэмсэн эх байна. Тэдгээрээс биеийн байдал нь нэн хүнд 1, хүнд-30, хүндэвтэр-181, хөнгөн 299 хүн байна. 

Тэгвэл Жаргалант суманд 821, сумдад 763 нийт /1584/ хүн гэрээр эмчлүүлж байна. 

Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 175 хүн гарч батлагдсан нийт тохиолдлын 12664 нь эдгэрсэн  байна. Нас баралт нэмж бүртгэгдээгүй, 19 хэвээр байна.   

Сүүлийн 24 цагт нийт 55 хүн Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх вакцинд хамрагдсаны 1 нь 1 дүгээр тун, 6 нь 2 дахь тунг тариулсан байна. Өссөн дүнгээр авч үзвэл вакцинд хамрагдах ёстой нийт иргэдийн 56003 хүн буюу 88,2 хувь нь 1 дүгээр тунд, 52256 хүн буюу 82,3 хувь нь 2 дугаар тунд хамрагдсан мэдээтэй байна. Харин 3 дахь тунд 48 хүн хамрагдаж нийт 4727 болов.

Иргэн бүр хариуцлагатай байж, “ДЭГЛЭМ”-ээ баримталъя.
Халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ