-Аргын тооллын 6 сарын 15. Мягмар (Ангараг) гараг (2021)



-Аргын тооллын 6 сарын 15. Мягмар (Ангараг) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 5, хөх морь, үнэг-8 од, суудал мод, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр. Модон хохимой, тэрсүүд, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд ам, хүйс, танхимд, гэрийн сүлд хатавч, хаалганы хажуу хананд орших болой.
-Үс бүү засуул модон хохимой, тэрсүүд өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бич, тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нөхрөөс салах, нас тэтгэвээс үл өсюү, сүм дуган баривал лам хувраг үл тогтох, замд гарвал хулгайч дэрэмчин учрах, шинэ гэр барьвал салж хагацах, хишиг даллага авах, сүлд дуудваас үл ирэх, тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, доройтох, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д. Цогтбаатар 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ