УБ хотоос ирж буй 3 иргэн, тусгаарлан ажиглах байранд байсан 6 иргэнээс халдвар илэрчээ



2021 оны 06 дугаар сарын 02-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 03-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 403 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 297 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 106 сорьцод PCR шинжилгээ тус тус хийжээ. Халдварын батлагдсан тохиолдол 9-ээр нэмэгдэж нийт 280 боллоо. 

Тодруулбал,Улаанбаатар хотоос ирж байсан 3 иргэнээс, Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ХОВД ИХ СУРГУУЛЬ/-нд байсан 6 иргэнээс 2 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.03/ байдлаар 23 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн 9 иргэнийг өнөөдөр /2021.06.03/ "Тусгаарлах эмнэлэг"-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.03-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын-102, тусгаарлан ажиглах байранд-116, гэрийн тусгаарлалтад-8, гэрийн ажиглалтад-493 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ