Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр өнөөдөр гараанаас гарлаа.



Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд хотоос Улаанбаатар хот хүртэл 1500 км зайд гүйхээр өнөөдөр /2021.06.02/ гараанаас гарлаа. 

Монгол улсын Зэвсэгт хүчний анги салбараас анх удаа холын зайд гүйхээр эр зориг, түүхэн шийдвэр гаргасан Э.Даваацамцыг Ховд аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав болон ЗХ-ний 123 дугаар анги, Цагдаагийн газрын удирдлага, хамт олны төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь амжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргав.


Э.Даваажамц 3 сарын хугацаанд бэлтгэл хийжээ. Тэрбээр өдөрт 40-45 км гүйнэ. Ингэж байж 7 сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд барианд орохоор тооцоолж байна. 


Э.Даваажамц нь дунд сургуулийн сурагч байхдаа гүйлтийн спороор хичээллэдэг байжээ. Энэ удаагийн гүйлтээ Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит ЗХ-ний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж байгаа юм байна. 



Ховд нутаг-Олон угсаатны нэгэн хүү Монгол улс, Зэвсэгт хүчний анги салбарын “БАХАРХАЛ” болох нээ... 

Алтан шар зам нь өлзийтэй байг.  





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ