Тусгаарлан ажиглах байр /ХОВД ИХ СУРГУУЛЬ/-нд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.



2021 оны 06 дугаар сарын 01-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 02-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 156 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүнээс Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 75 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 81 сорьцод PCR шинжилгээ тус тус хийсэн байна. Халдварын батлагдсан тохиолдол 2-оор нэмэгдэж нийт 271 боллоо. Үүний 248 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.


Тодруулбал, Буянт сумын халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байр /ХОВД ИХ СУРГУУЛЬ/-нд байсан 2 хүүхдээс 3 дахь удаагийн давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна. 

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.02/ байдлаар 21 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар илэрсэн 2 хүүхдийг өнөөдөр /2021.06.02/ "Тусгаарлах эмнэлэг"-рүү тээвэрлэнэ.

Өнөөдрийн /2021.06.02-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 116, гэрийн тусгаарлалтад-8, гэрийн ажиглалтад-466 иргэн байна.  



Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ