Сүүлийн 24 цагт нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийхэд БҮГД СӨРӨГ гарчээ




2021 оны 05 дугаар сарын 31-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 01-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 223 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Үүний 120 сорьцод Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори, 103 сорьцод ЗӨСТ-ийн явуулын баг  тус тус PCR шинжилгээ хийсэн байна. Бүгд сөрөг гарч халдварын батлагдсан тохиолдол 269 хэвээр байна.  

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.01/ байдлаар 20 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүндэвтэр-1 бусад нь хөнгөн байна. 


Өнөөдрийн /2021.06.01-ний 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 113, тусгаарлан ажиглах байранд 114, гэрийн тусгаарлалтад-6, гэрийн ажиглалтад-437 иргэн байна.  


Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ