Улаанбаатар хотоос ирсэн халдвартай иргэдийн ойрын хавтлын буюу “Тусгаарлан ажиглах байр”-нд байсан иргэдээс халдвар илэрчээ



2021 оны 05 дугаар сарын 29-ний 8:00 цагаас 05 дугаар сарын 30-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 352 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 166 сорьцод шинжилгээ хйихэд 5, ЗӨСТ-ийн явуулын баг 186 сорьцод PCR шинжилгээ хийхэд 2 илэрчээ. Халдварын тохиолдол нийт 7-оор нэмэгдэж батлагдсан тохиолдол 268 болсон байна.  

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан нэг иргэн, нэг хүүхдээс, Улаанбаатар хотоос  ирсэн халдвартай иргэдийн ойрын хавьтал буюу “ЦАМБАГАРАВ” зочид буудалд тусгаарлагдсан нэг айлын 4 хүүхдээс, мөн Улаанбаатар хотоос ирээд “БООРЖИ” зочид буудалд тусгаарлагдсан нэг иргэнээс тус тус халдвар илэрчээ. Буянт сумын голомттой холбоотой нэмж халдвар бүртгэгдээгүй. Ойрын  хавьтлын хүмүүсийг илрүүлж шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна.

Увс аймгийн иргэн П.Н нь 05 дугаар сарын 24-нд Говь-Алтай аймгийн Хөх морьт сум руу явахдаа Дөргөн суманд ирж хоножээ. Увс аймаг руу буцах замдаа /05.27/ мөн Дөргөн суманд хооллосон байна. Аймагтаа очоод шинжилгээ өгөхөд 05 дугаар сарын 29 нд халдвар илэрчээ. Тухайн иргэний ойрын хавьтал болсон Дөргөн сумын 4 иргэнийг тусгаарлан PCR шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан байна. 
Мэргэжлийн байгууллагын тандалт судалгаагаар Увс аймгийн иргэн П.Н нь аймагтаа байхдаа халдвар авсан болох тогтоогдсон байна.

БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.30/ байдлаар 12 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна. Сүүлд халдвар авсан 7 иргэнийг өнөөдөр /2021.05.30/ “Тусгаарлах эмнэлэг”- рүү тээвэрлэнэ.



Өнөөдрийн /2021.05.30-ны 08:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 118, тусгаарлан ажиглах байранд 130 иргэн байна, гэрийн тусгаарлалтад-8, гэрийн ажиглалтад-360 иргэн байна.  


Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ" 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ