2021 оны 05 дугаар сарын 28-ны 8:00 цагаас 05 дугаар сарын 29-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 304 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Вируслогийн салбар лаборатори 204 сорьцод, ЗӨСТ-ийн явуулын баг 100 сорьцод шинжилгээ хийжээ. Халдварын тохиолдол 2-оор нэмэгдэж батлагдсан тохиолдол 261 болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 2 иргэнээс тус тус халдвар илэрчээ.
“Ковид-19”-коронавируст халдвар илэрсэн Буянт сумын 6 иргэний ойрын хавьтлын 51 хүнийг тусгаарлалтад авч PCR шинжилгээ хйихэд бүгд сөрөг гарчээ.
БОЭТ-өөс өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.05.29/ байдлаар 13 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс биеийн байдал маш хүнд-1 бусад нь хөнгөн байна.
Өнөөдрийн /2021.05.29-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 112, тусгаарлан ажиглах байранд 121, гэрийн тусгаарлалтад-6, гэрийн ажиглалтад-370 иргэн байна.
Иргэн бүр
“ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж
"ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"