-Аргын тооллын 4 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 4 сарын 12. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 30, цагаан бар, шийдэм-0 од, суудал мод, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:09-19:37.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, бэрийн үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ