-Аргын тооллын 1 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг (2021)



-Аргын тооллын 1 сарын 28. Пүрэв (Бархасвад) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 15, улаан хулгана, найралт эх-7 од, суудал ус, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Пүрэвжалын барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:24-17:46.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд бүх биенд байрлах тул мэс бүү хүргэ.
-Үс засуулахад өлзийтэй машсайн. Гэвч морь, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бич, хулгана, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, хишиг даллага авахуулах, сургуульд сурах, номлох, хэвлэх, замд явах, санваар өгөх, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, шинэ барилгыг ашиглалтанд оруулах, худалдаа хийх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ