"Мерси Кор" олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь 3” /LTS-3/ төслийн хүрээнд хөдөө орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах зорилгоор Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Ховд суманд автомакс, усны насос зэрэг тоног төхөөрөмжийг олголоо. Эрдэнэбүрэн суманд тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагааг энэ сарын 20-ны өдөр зохион байгуулсан юм.
Тус үйл ажиллагаанд Ховд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд аймаг дахь зохицуулагч Б.Батсүх болон Эрдэнэбүрэн сумын удирдах ажилтнууд, холбогдох мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.
Энэ удаа сумдад хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд нь малын хашаа, саравч, өтөг бууцанд ариутгал халдваргүйтгэл хийх, коронавирусний халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд чухал хэрэгцээтэй гэж албаныхан мэдээллээ.
ВИДЕО: