Ховд хотын ногоон бүсэд нэвтэрсэн болон эзэн хариулагагүй явсан малыг тусгай хашаанд хашиж журамлана




Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор хотын ногоон бүсэд нэвтэрсэн болон эзэн хариулагагүй явсан малыг тусгай хашаанд хашиж журамлан, эздэд нь ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 5.13.2-т заасны дагуу 500’000 төгрөгөөр торгох, 7-30 хоног баривчлах ажлыг хэрэгжүүлж байна. Иймд хотын төвд малтай иргэд малаа эзэн хариуцлагатай бэлчээж байх, мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд нэвтрүүлэхгүй хашаандаа тэжээх, улмаар малаа хотын төвөөс гаргах шаардлагатай байгааг анхааруулъя.
5.13 дугаар зүйл. Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих
2. Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Жаргалант сумын Засаг даргын А/499 захирамжийн дагуу 2020 оны 11-р сарын 18, 19-ний өдөр нийт 19 үхэр журамласан байна.


                                      Жаргалант сумын Засаг даргын Тамгын газар
                                               Ховд хотын Захирагчийн ажлын алба

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ