Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь 2021 онд “Гамшгаас хамгаалах иргэний танхим” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан “Мерси кор” Олон Улсын байгууллагатай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, эмнэлгийн анхны тусламжийн кабинет тохижуулахаар болжээ. Энэ ажлын хүрээнд Мерси Кор Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гамшгийн эрсдэлийг бууруулахад уламжлалт болон шинжлэх ухааны аргыг ашиглах нь-3” /LTS-3/ төслөөс зарим тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагааг энэ сарын 18-ны өдөр зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд Мерси Кор Монгол ОУБ-ын Ховд аймаг дахь зохицуулагч Б.Батсүх болон Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга, хошууч Г.Нэргүй болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцсон юм. Энэ үеэр хүлээлгэн өгсөн дөрвөн ширхэг “маникан”-ийг Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь гамшгийн эрсдэлийг бууруулах бүх шатны сургалт, дадлагад ашиглах юм. Мөн цаашид орон нутгийн хүүхэд багачууд, иргэд хөдөлмөрчдөд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх чадвар, дадлагыг эзэмшүүлэх зорилготой аж. Огноо: 11/19/2020 Төрөл: Нийгэм Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 2319 Мэдээ таалагдсан: