Хүүхэд хамгааллын баг тогтмол эргүүл хийж байна



Энэ оны 11 дүгээр сарын 15-ны өдөр  Ховд аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хүүхэд хамгааллын баг Жаргалант сумын Наран, Рашаант, Цамбагарав, Магсаржав баг, Малчны хороолол зэрэг газраар явж эргүүл хийлээ. Эргүүлийн явцад эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа, эцэг эх харгалзан дэмжигч нь Улаанбаатар хотод хөл хорионд орсон өрхөд хүнсний багц олголоо. 
Гадна гудамж тайлбайд явж байгаа хүүхдүүд, эцэг эхчүүдэд анхааруулга зөвлөмжийг өгч нэг удаагийн амны хаалт, витамин тараалаа.
Жаргалант сумын 7 дугаар сургууль, Политехник коллежийн дотуур байранд очиж ажиллалаа. Жаргалант сумын 7 дугаар сургуулийн дотуур байрны сурагчдыг эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ. Политехник коллежийн дотуур байрны оюутан сурагчдыг эцэг эх харгалзан дэмжигч нарт нь хүлээлгэн өгч байгаатай танилцлаа. 
Хүүхэд багачууд, иргэдийн хөдөлгөөн харьцангуй багассан хэдий ч хүүхэд ялангуяа өсвөр насныхан амны хаалтгүй, гудамж талбайгаар хэсэг бүлгээр нийлж явах байдал ажиглагдаж байсан тул эцэг эхчүүд та бүхнийг онц шаардлагагүй тохиолдолд хүүхдүүдээ гадуур гаргахгүй байх, гарыг нь тогтмол угаалгаж, амны хаалт зүүлгэж хэвшихийг уриалж байна. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ