Ховд аймгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдэд сэргээн засах үйлчилгээ үзүүлж байна



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2017 оноос эхлэн Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтээр төрийн үйлчилгээг ТББ-аар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлын хүрээнд жил бүр зорилтот бүлгийн асаргаа, сувилгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн, саажилттай хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 120 гаруй иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамруулсан бол 2020 онд олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх эрх авсан “Ивээл” эмнэлэгтэй хамтран ажиллаж, 40 иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамруулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд эхний ээлжинд Ховд аймгийн 10 сумын зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамруулж байна. Сэргээн засах үйлчилгээний дагуу орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан, мэргэжлийн эмч нар сүүн ба тосон бариа, зүү, бумба тавих, хөдөлгөөн засал, цахилгаан эмчилгээ зэрэг 5-6 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.  

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ