“Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээний шилдэг оролцогчид тодорчээ



Ховд аймгийн ХХҮГ-аас зохион байгуулсан “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих” арга хэмжээний шилдэг оролцогчид шалгарчээ. 
Үүнд:  Жаргалант сумаас оролцогч Н.Батмөнхийн “ЭКО ТОГЛООМ” хүүхдийн тоглоомын үйлдвэрлэл, Э.Даваасүрэнгийн “НЭГ ХОВД- НЭГ БРЭНД” буюу бараа бүтээгдэхүүний брэнд хөгжүүлэлт,  Дашдэмбэрэлийн  “БУРГЕРИЙН БЭЛДЭЦ” бургерийн талх үйлдвэрлэл,  Ш.Балданжавын “COMER FAMILY” “барилгын бүх төрлийн захиалгат засварын үйлчилгээ, Дарви сумын Алтанцэцэгийн “СУТАЙН ХИШИГ” алжаал тайлах цайны үйлдвэрлэл,  Алтай сумын “КОЛЛЕКЦ” буюу бэлэн хувцас гоёл чимэглэлийн үйлдвэрлэл гэсэн 6 гарааны бизнес шалгарч, тус бүр 10.0 сая нийт  60,0 сая төгрөгийн дэмжлэг авсан байна.  


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ