-Аргын тооллын 10 сарын 18. Ням (Адьяа) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 2, хөх морь, эрхтний тэргүүн-15 од, суудал мод, мэнгэ 1 цагаан, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:15-17:58.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүнзүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, буяны үйл, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, хаад ноёд, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, идээ, хувцас олох, худалдаа наймаа хийх, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахих, шид бүтээл үүсгэхэд сайн. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, замд гарах муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
- Зурхайч лам Д.Цогтбаатар.