Ховд аймагт томуугийн эсрэг дархлаажуулалт 12.5 хувьтай байна



Ховд аймгийн хэмжээнд нийт 6880 иргэнд томуугийн эсрэг вакцин үнэ төлбөргүй хийхээр төлөвлөсөн байна. Эдгээр иргэний 70 орчим хувь нь аймгийн төв буюу Жаргалант сумынх. Үүнд 2-5 насны 2750 хүүхэд байна.     
Одоогийн байдлаар Ховд аймгийн хэмжээнд "Томуугаас сэргийлье" дархлаажуулалтын 10 хоногийн үйл ажиллагаа 12.5 хувьтай үргэлжилж байна гэж холбогдох мэргэжилтнүүд мэдээллээ.
Томуугийн эсрэг дархлаажуулалтад бага насны хүүхдээс гадна хөхүүл, дөрвөөс дээш сартай жирэмсэн эмэгтэй, архаг хууч өвчтөн, 65-с дээш насныхан, эрүүл мэндийн ажилтнууд хамрагдах боломжтой. Иймд иргэд харьяа эмнэлгээр дамжуулан  томуугийн эсрэг вакцинд идэвхтэй хамрагдахыг эмч нар уриалж байна.
Хүйтний улиралд ханиад, томуугийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ачаалал нэмэгддэг.  Иймд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлжээ.    

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ