Тарваган тахлын халдварын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг шалгах зорилго бүхий дадлага сургуулилтыг өнөөдөр зохион байгууллаа. Энэ хүрээнд Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарын мэргэжлийн байгууллагын ажилтнууд Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн урд талбайд жагслаа. Жагсаалын үеэр тарваган тахлын сэжигтэй тохиолдлын үед үзүүлэх хариу арга хэмжээний дадлага сургуулилт хийж, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад зүйлсийг дэлгэн харуулсан юм.
Тус дадлага сургуулилтыг Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Зоонозын өвчин судлалын төв, Бүсийн оношилгоо эмчилгээний төв зэрэг мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулав.
Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, ажлын уялдаа холбоог бэхжүүлэх, харилцан туршлага солилцоход энэхүү дадлага, сургуулилт чухал ач тустай.
ВИДЕО: