1430 мкв талбайд ариутгал халдваргүйтгэл хийв


 
Ховд аймагт наймдугаар сарын 11-ний өдөр тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан нэгдүгээр хавьтлын 91 иргэн тусгаарлалтад байсан. Эдгээр иргэдийн тусгаарлалтад байх хугацаа өчигдөр буюу энэ сарын 17-ны өдрийн 15:00 цагт дуусгавар болжээ. Ингэснээр аймгийн Онцгой комиссын хурлын 16 дугаар тогтоолын нэг дэх заалтын дагуу Зоонозын өвчин судлалын төвийн хамт олон тарваган тахал өвчнөөс сэргийлэх зорилго бүхий ариутгал халдваргүйтгэлийн ажил хийв. Ингэхдээ Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс засал болон халдвартын тасаг, Ач заяа эмнэлэг зэрэг таван цэгт халдваргүйтгэлийн ажил зохион байгуулсан байна. Энэ үеэр нийт 1430 мкв талбайд жавелионы уусмалаар ариутгал халдваргүйтгэл хийжээ.   
Цаашид орон нутгийн иргэд тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүн идэхгүй, худалдахгүй байхыг Ховд аймгйин Зоонозын өвчин судлалын төвөөс уриалж байна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ