Аргын тооллын 7 сарын 3. Баасан (Сугар) гараг (2020)



-Аргын тооллын 7 сарын 3. Баасан (Сугар) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 13, улаагчин хонь, хонгорцог-17 од, суудал огторгуй, мэнгэ 9 улаан, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:54.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс засуулахад аз жаргал ирэх маш сайн. Гэвч үхэр, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, хонь, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, мал худалдан авахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ