-Аргын тооллын 6 сарын 3. Лхагва (Буд) гараг (2020)



-Аргын тооллын 6 сарын 3. Лхагва (Буд) гараг (2020)
-Билгийн тооллын шинийн 12, улаагчин үхэр, салхины эх-14 од, суудал уул, мэнгэ 3 хөх, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:45.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул өвчин эмгэг тусах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Тахиа, үхэр, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Шүтээн босгох, тушаал, зарлиг гаргах, хөрөнгө оруулах, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал адгуус худалдан авахад муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ