Ховд сумын төрийн албан хаагчид нэг өдрийн цалингаа аймгийн Онцгой комисст хандивлалаа



Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймгийн Онцгой комиссоос цаг тухайд нь шуурхай хэрэгжүүлж ажиллахад дэмжлэг болгож, Ховд сумын төрийн 5 байгууллагын 160 гаруй албан хаагч нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Тус сумын 3600 гаруй иргэдийн төлөөлөл болсон ЗДТГ, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн хамт олон нийт  4 сая 730 мянган төгрөг хандивласан баримтыг өнөөдөр тус сумын Засаг дарга Ш.Ерболот аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханд хүлээлгэн өгчээ.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ