Булган сум "Монгол Улсын Тэргүүний сум" боллоо



Хүн амын тоо, орон нутгийн хөгжлөөрөө баруун бүсдээ тэргүүлж байсан Булган сум "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ  СУМ" боллоо. "МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ СУМ"-ын шагнал гардуулах арга хэмжээг энэ сарын 11-ний өдөр Булган суманд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Орон нутгийн Удирдлага зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, ахлах реферэнт н.Оюун, УИХ-ын гишүүн О.Батнасан, аймгийн Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав нарын албаны төлөөлөл оролцож баяр хүргэн Улсын Тэргүүний сумын Туг, өргөмжлөлийг хүндэтгэлтэйгээр гардуулав. Ийнхүү Ховд аймгийн 17 сумаас 4 дэх сум нь Монгол Улсын Тэргүүний сум болж байна. 

ВИДЕО:








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ