Албан байгууллагууд сэтгэлийн хандив өгч байна



Шинэ төрлийн коронавирус буюу COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Ховд аймгийн Эрүүл мэнд, Онцгой байдал, Цагдаа зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж буй. Тэдний ажилд дэмжлэг туслалцаа үзүүлэх, COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажилд бодит хувь нэмрээ оруулах зорилгоор төрийн болон ТББ, аж ахуйн нэгж, иргэд хандив, тусламж үзүүлсээр байна.



Тодруулбал, гуравдугаар сарын 09-ний өдөр ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн 120 багш ажилтан  1.2 сая төгрөг, 600 ширхэг амны хаалт хандивлав. Мөн аймгийн ГХБХБГ-аас 2.0 сая, Хаан банк 1.0 сая төгрөг хандивласан. Харин 15 дугаар цэцэрлэгийн хамт олон өөрсдийн оёсон 300 ширхэг амны хаалт, багш ажилтнуудын нэг өдрийн цалин болох 500.0 мянган төгрөгийг тус тус хандивлалаа.



Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө сэтгэл, зүтгэл гарган хандив тусламж үзүүлсэн байгууллага, хамт олонд аймгийн удирдлагууд талархал илэрхийлэв. 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ