Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлал хийх үеэрээ "COVID-19" буюу Шинэ коронавирусийн халдварыг таслан зогсоох үйлсэд дэмжлэг үзүүлж Монголын Ард түмний зүгээс 0,000 толгой хонийг хандивлахаар болсон. Хүнд хэцүү цаг үед мөнхийн хөрш орныхоо ард түмэнд бага ч гэсэн сэтгэлийн дэмжлэг үзүүлэхээ уламжилсан. Монгол Улсын төрийн тэргүүний энэхүү санаачилга, уриалгыг Ховд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Б.Дүгэржав нар дэмжин аймгийнхаа хөдөлмөрч, бүтээлч ард түмэн, 8000 гаруй малчдынхаа хамтаар 1000 толгой хонь хандивлахаар болжээ. Огноо: 3/1/2020 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1827 Мэдээ таалагдсан: