-Аргын тооллын 1 сарын 1. Лхагва (Буд) гараг /2020/



-Аргын тооллын 1 сарын 1. Лхагва (Буд) гараг /2020/
-Билгийн тооллын шинийн 6, харагчин туулай, шувуун хошуут-24 од, суудал огторгуй, мэнгэ 4 ногоон, үхэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн. Гэвч тахиа, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, туулай, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Насны, эдийн бүтээл, худалдаа хийх, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, мал адгуус муулах үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, хатуу үйл ажил хийх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, эд, мал гадагш өгөхөд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
Зурхайч лам. Д.Цогтбаатар
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ