УИХ-ын гишүүн С.Бямбацогт санаачлан Эрүүл мэндийн яам, Онон сангийн дэмжлэгээр Элэг бүтэн Ховд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрийн хүрээнд нэг сарын аян өрнүүлэх юм. Элгэн халуун нутагтаа эрүүл энх амьдарцгаая уриатай элэгний В,С вирусын эрт илрүүлэг, вирус тоолох нэг сарын аян Ховд аймгийн Манхан сумаас эхэллээ.
Ховд аймгийн хөдөөгийн 16 сумын иргэд аймгийн төв оролгүйгээр сумандаа элэгний В,С вирусын шинжилгээ өгөхөөс гадна вирусаа тоолуулах, вакцинжуулалт, эмчилгээнд хамрагдах боломжтой болж байна.
ВИДЕО: