“Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган” Ховд аймагт болж байна


Монголын их соён гэгээрүүлэгч, төр, шашин, соёлын нэрт  зүтгэлтэн  Зая бандида Намхайжамцын нэрэмжит “Баруун бүсийн  утга, уран  зохиолын II чуулган”  энэ сарын 23-24-ний өдрүүдэд  Ховд аймагт болж байна.  Чуулганы зохион байгуулагчаар Ховд аймгийн ЗДТГ, ИТХ, МЗЭ-ийн Ховд аймаг дахь Алтай салбар, Монголын зохиолчдын эвлэл, Ховд их сургууль зэрэг байгууллага хамтран ажиллаж байгаа юм.  



ВИДЕО:

Чуулганд баруун бүсийн таван аймгийн зохиолч, яруу найрагчдын төлөөлөл 60 орчим хүн  оролцож, уран бүтээлийн онгод, үзэл санаа, төсөөлөл, шинэ эрэлхийлэлийн тухай харилцан санал солилцож байна.  Баруун бүсийн утга, уран зохиолын II чуулган нь “Алтайн дуулал” уран зохиолын наадам, “Уншигч, зохиолчдын уулзалт-уран үгсийн чуулган”, Уран бүтээлийн аялал, нэрт яруу найрагч, зохиолч Лувсангийн Дагвадорж агсны уран бүтээлийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн ёслол зэрэг  нэгдсэн үйл ажиллагаагаар үргэлжилнэ. 








Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ