"Олон улсын
"Y`S men" клубын зүгээс
“Y`S men олон улсын корейн бүс нутаг Ховд салбар”-ыг байгууллаа.
"Y`S men" клубын Ховд салбарын нээлтэд БНСУ-ын төлөөлөгчид болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлага, холбогдох мэргэжилтнүүд оролцсон бөгөөд шинэ салбарын захирал, гишүүдийн тангараг өргөх ёслолоор үргэлжлэв.
"Y`S men" олон улсын Корейн бүс нутаг Ховд салбарын захирлаар Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа томилогдсон ба есөн тэргүүлэгч, 30 орчим гишүүнтэй үйл ажиллагаа явуулах аж.
Клубын хамт олон цаашид орон нутгийн эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг сайжруулах, эмч мэргэжилтний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, хөдөөгийн эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудыг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад чиглэсэн сайн дурын аян, хүмүүнлэгийн ажлыг үе шаттай өрнүүлэх юм.
ВИДЕО: