Сахуу, Татран өвчний эсрэг вакцинд 3400 хүүхэд хамрагдана



Дархлаажуулалтын тухай хуульд заасны дагуу заавал хийх шаардлагатай дархлаажуулалтын сэргийлэх тарилга бол Сахуу, Татран өвчний эсрэг вакцин юм. Тус вакциныг  есдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн 7, 15 настай хүүхдэд хийж байна. Энэ удаа Ховд аймгийн хэмжээнд 3400 хүүхэд сахуу, татран өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд үнэ төлбөргүй хамрагдах юм.   

Анхан шатны сум, өрхийн эрүүл мэндийн байгууллага болон ерөнхий боловсролын сургууль дээр нэгдсэн журмаар дархлаажуулалтын сэргийлэх тарилга хийнэ. Иймд эцэг, эх, асран хамгаалагчид 7 болон 15 настай хүүхдээ вакцинд  хамруулахыг Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас анхаарууллаа.
Хүүхдийн эхээс авсан дархлал нь тодорхой хугацааны дараа буурч эхэлдэг тул дархлаажуулах бэлдмэл буюу вакцин хийлгэх шаардлагатай. Ингэснээр халдварт өвчнөөс сэргийлэх дархлал тогтоох давуу талтай гэнэ. Сахуу татрангийн эсрэг вакциныг бугалганы булчинд тарина.
Вакцины товлолын хувьд нэгдүгээр тунг 7, хоёрдугаар  тунг 15 настайд хийдэг аж.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ