-Аргын тооллын 9 сарын 3. Мягмар (Ангараг) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 3. Мягмар (Ангараг) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 4, харагчин туулай, салхины эх-14 од, суудал огторгуй, мэнгэ 7 улаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Бага хар.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:12-19:30.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал баян ноён болох, бие эрхтэн хүчин дэлгэрэх сайн. Гэвч тахиа, бич, могой, морь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, бич жилтнээ сөрөг муу.
-Модны үйл, цагаан зүгийн үйл, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь зэрэг малын үйл, буяны үйл, номын үйл, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Хот суурин, байшин барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, хэрүүл тэмцэлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ