Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчилнэ

Image may contain: 2 people, people sitting and indoor

“Туркийн Олон Улсын хамтын ажиллагаа, хөгжлийн удирдах газар” буюу “ТИКА”-гийн төлөөлөгчдийг өнгөрсөн гуравдугаар сард Ховд аймагт ажиллах үеэр нь аймаг, орон нутгийн удирдлагууд хүлээн авч уулзан Хөдөө аж ахуй, Эрүүл мэнд, Боловсролын салбарт хамтран ажиллах санал уламжилсан. Үүний дагуу “ТИКА” ОУБ-аас Ховд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчийн 32 цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэхээр болсон байна. Мөн БСШУСЯамнаас Жаргалант сумын Наран баг, Мянгад сумын шинэ цэцэрлэгт тавилга, тоног төхөөрөмж нийлүүлэхээр шийдвэрлэжээ. Тэгвэл аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрхи цэцэрлэгүүдийн тавилга, тоног төхөөрөмжүүдийг Улаанбаатар хотоос тээвэрлэн авч ирэх зардлын асуудлыг хэлэлцэж, орон нутгийн санхүүгийн боломжит эх үүсвэрээр шийдвэрлэхээр боллоо.

ВИДЕО:



Image may contain: 2 people, people sitting, table and indoor

Image may contain: 2 people, people sitting



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ