Цайны замын түүхэн уламжлалыг эргэн сануулж, олон үндэстэн, угсаатны бүлгүүдийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, цайны соёлыг сурталчлах, орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор аймгийн ЗДТГ, БОАЖГ, БСУГ, ХХААГ-аас мэргэжлийн бусад байгууллага, холбоодтой хамтран “Цайны зам өв соёлын II наадам”-ыг 8 сарын 13-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Наадмын хүрээнд зохион байгуулсан соёлын арга хэмжээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдын шагналыг өнөөдөр аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
“Цайны зам өв соёлын II наадам”-ын хүрээнд зохион байгуулсан нэрт цуурч П.Нарандоржийн нэрэмжит цуурчдын Улсын уралдааны
-Тэргүүн байранд Б.Загджав
- Дэд байранд Б.Буянзаяа
- Гутгаар байранд Н.Буяндэлгэр
- Тусгай байранд Б.Нэмэхбуян
- “Шилдэг залуу өвлөн уламжлагч”-аар Д.Намуунцэцэг шалгарч, шагналаа гардан авсан юм.
Монгол Улсын төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн нэрэмжит туульчдын Улсын уралдааны
- Тэргүүн байрыг У.Зундуй
- Дэд байрыг Ц.Цэндсүрэн
- Гутгаар байрыг Д.Батхүрэл
- Тусгай байрыг Ч.Баатарсүрэн
- “Шилдэг залуу өвчлөн тээгч” туульчаар Т.Энхзориг шалгарлаа.
“Алтан хэлхээ” уран нугаралтын Улсын уралдааны гоцлол төрлийн
- Тэргүүн байранд Г.Эгшиглэн
- Дэд байранд Х.Ууганзаяа
- Гутгаар байранд Э.Саранзаяа
- Тусгай байранд Н.Намуундарь, Б.Шүрэнцэцэг нар шалгарчээ.
Харин тус уралдааны хамтлаг төрлийн
-Тэргүүн байрыг “Тэнгэрийн дагинас” хамтлаг
- Дэд байрыг “Хүн сарнай” хамтлагийн уран нугараач хүүхдүүд эзэлж, шагналаа гардан авлаа.