БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн төлөөлөгчид Ховд аймагт ажлын айлчлал хийв



Монгол улсын Ховд аймаг БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймагтай сайн хөршийн найрамдалт харилцаа тогтоон боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, уул уурхай, аялал жуулчлал, худалдаа, эдийн засгийн салбарт харилцан хамтран ажиллаж ирсэн. Энэхүү хамтын ажиллагааг улам бэхжүүлэх, зарим тулгамдсан асуудлыг ярилцаж шийдвэрлэх үүднээс Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн Засаг дарга Хадань Кабинд Ховд аймагт ажлын айлчлал хийх урилга хүргүүлсэн байна. Энэхүү урилгын дагуу БНХАУ-ын ШУӨЗОрны Алтай аймгийн төлөөлөгчид энэ сарын 15 ны өдөр Ховд аймагт айлчиллаа.



Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан Алтай аймгийн Засаг даргын орлогч Чын Буа болон Алтай аймгийн Гадаад харилцааны газрын дарга Маскат Манай, Алтай аймгийн Хөгжлийн бодлогын газрын дарга Кан Ви Дун, Алтай аймгийн Худалдааны газрын дарга Еркин Душан, Алтай аймгийн Чингэл сумын орлогч дарга Ген Чин Жи, Алтай аймгийн Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Араашин нарыг Ховд аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хүлээн авч уулзав.



Уулзалтын үеэр хоёр аймгийн хамтын ажиллагааны найрамдалт харилцааг улам бэхжүүлэх, Такешкен боомтын үйл ажиллагааг эрчимжүүлэх, хил гаалиар дамжин өнгөрч буй ард иргэдэд учирч буй хүндрэл бэрхшээлийг ярилцаж шийдвэрлэх, зам харилцааг сайжруулж коксжих нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж, санал солилцлоо.






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ