Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газар, JICA олон улсын байгууллага, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг Ховд аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран бүсчилсэн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулахад орон нутгийн саналыг тусгах хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр /2019.06.13/ зохион байгууллаа. Энэ үеэр Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн талаарх судлаачдын илтгэл танилцуулан хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ховд аймгийн хувьд хатуу хучилттай авто замаар өмнөд, хойд хөрштэй холбогдсон тээвэр ложистикын төв болж хөгжихөөс гадна бүс нутгийн гарцыг Эрдэнэбүрэнгийн УЦС, эко цементийн үйлдвэр, бага оврын нефть боловсруулах үйлдвэр, малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламж, хөдөө аж ахуйн агропарк байгуулах хэмээн тодорхойлж байна. Харин нийгмийн хөгжлийн тухайд Ховд их сургуулийг түшиглэн эрдэм боловсролтой, бүтээлч сэтгэлгээтэй иргэн төлөвшүүлнэ. Энэ үеэр орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлтийн талаар илтгэл танилцуулагдаж нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлснээс гадна хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгч нарын санал санаачилга, мэдээллийг сонссон юм. Арга хэмжээний төгсгөлд ач холбогдлыг үнэлж, цаашид иргэд, аж ахуйн нэгжийн оролцоог нэмэгдүүлэх нь зүйтэй хэмээн тодорхой бүтээлч саналуудыг дэвшүүллээ.
ВИДЕО: